БНХАУ-ын “Super Brain” нэвтрүүлэгт Ой тогтоолтын их мастер Ө.Сэнгэсамдан оролцоно

Ой тогтоолтын олон улсын Их Мастер, Шигшээ багийн дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан БНХАУ-ын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн “The Brain” шоу нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч тус улсын шилдэг тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо.

“The Brain” буюу “Super Brain” нэвтрүүлэгт Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй тархины гайхамшгийг харуулсан хүний санаанд оромгүй олон сонирхолтой даалгаврыг гүйцэтгэж өрсөлддөг.
Дашрамд дурдахад 2016 онд тус нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ОУИМ Э.Энхмөнх, 2023 онд Ой тогтоолтын Дэлхийн Аварга, ОУИМ Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар оролцож гайхалтай ялалтыг байгуулсан.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …