“Ялта хүрэх зам” Олон улсын хөгжмийн наадамд Б.Одмандах оролцоно

ОХУ-ын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ялта хүрэх зам” Олон улсын хөгжмийн VI дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлчээр Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандах шалгарчээ.

Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУБТА Д.Сарантуяагийн удирдлага дор флейт хөгжимчин мэргэжлээр, 2019 онд Монгол Улсын Консерваторийг ТШ, АЖ, XX зууны Манлай дуурийн эмэгтэй дуучин, профессор Х. Уртнасангийн удирдлага дор дуурийн дуучин мэргэжлээр тус тус дүүргэжээ.

Дашрамд дурдахад Б.Одмандах нь 2012 онд UBS телевизийн Universe best songs нэвтрүүлгийн шилдэг 25-д шалгарсан, 2018 онд Voice of Mongolia show-д амжилттай оролцож байсан дуучин юм.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …