С. Амарсайхан: Үхсэн малын мах хоол хүнсэнд нийлүүлэгдэх боломжгүй

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.02.22/ өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Олон нийт үхсэн малын зэг сэмээр ашиг хонжоо олох гэсэн тохиолдол гарч болзошгүй гэж хардаж байгаа. Үхсэн малын махыг цайны газарт нийлүүлэх тохиолдол гарч болзошгүй. Энэ асуудалд хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?

-Зуд зовлонгийн хажуугаар янз бүрийн ашиг хонжоо хайсан үйлдэл гарахыг үгүйсгэхгүй. Үхсэн малын хаягдал хоол хүнсэнд хэрэглэгдэх ямар ч боломж байхгүй. Та бүхэн итгэлтэй байж болно. Хууль хяналтын болон мэргэжлийн байгууллага онцгой хяналт тавин ажиллаж байна. Хэрвээ ийм асуудал гарсан байвал нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Хуулийн дагуу Эрүүгийн хариуцлага хүлээнэ. Орон нутагт тагнуул, цагдаа, хууль хяналтын байгууллагууд хяналтаа тавьж ажиллаж байгаа.

 

Өнөөдрийн байдлаар нийт нэг сая 570 мянга орчим мал хорогдсон. Өнгөрсөн долоо хоногт 700 мянга гэж байсан. Энэ хэрээр халдварт өвчин дэгдэх эрсдэл өснө. Тиймээс хот айл сум багуудаар явж хорогдсон малыг цуглуулж булж, устгана.

Малчдад тулгарч байгаа дахин нэг асуудал байна. Арай гэж цас шуурга аюулт үзэгдлээ давсны дараа шар усны үерийн эрсдэл байна.

Энэ их цасан дээр шар усны эрсдэл гарвал зовлон дээр зовлон нэмэгдэнэ. Тиймээс цас хунгарыг нь арилгахад Зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчлан нэмэлт хүч гаргана.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …