Э.Бат-Орших:Нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3,500,000 төгрөг болгохыг шаардаж байна

Нийслэлийн нийтийн тээврийн авто баазуудын жолооч нарын төлөөлөл өнөөдөр /2024.02.26/  цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүллээ.

 

Трансбус ХХК-ийн жолооч Э.Бат-Орших:Нийслэлийн нийтийн тээврийн авто баазуудын нийт жолооч нар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон НИТХ-ын төлөөлөгч нарт хандаж дараах гурван асуудлаар шаардлага хүргүүлж байна.

Үүнд:

Нэгдүгээрт, Нийтийн тээврийг үйлчилгээнд  өдөр бүр гарч ажилладаг жолоочдын өдрийн найман цаг ажилласан цалинг бүтнээр нь бодож олгох,

Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар  нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3,500,000 төгрөг болгоно гэсэн. Энэ цалингаас бүх шимтгэлийг хасаад жолоочийн гар дээр 3,500,000 мянга төгрөгийг олгох,

Гуравдугаарт, Нийтийн тээврийн салбараас тэтгэвэрт гарч байгаа  жолоочид  24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох албан шаардлагыг хүргүүлж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …