Герман улсын Берлин хотод “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа

Монгол Улс, Холбооны Бүгд найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 74 дэх удаагийн Берлиний Олон Улсын кино наадмын хүрээнд Соёлын яамны харьяа Кино Урлагийн Зөвлөлөөс Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө НҮТББ нартай хамтран Герман Улсын Берлин хотноо Монгол улсыг Олон улсад таниулан, сурталчлах, кино урлагийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Кино Өдөрлөг” арга хэмжээг хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү кино өдөрлөгийн хүрээнд Монгол улсын 3 кино уран бүтээлийг Берлин хотын “BABYLON”, “FILMKUNST66” кино театруудад толилуулсан юм.

Үүнд:

Найруулагч П.Лхагвадуламын “СЭР СЭР САЛХИ” УСК

Найруулагч Б.Батдэлгэрийн “ШАР ГЭГЭЭ” УСК,

Найруулагч Б.Отгонзоригийн “ЭМЭГТЭЙ” УСК тус тус үзэгчдийн хүртээл боллоо.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …