Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл 2024 оныг ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭХ ЖИЛ болгон зарлалаа

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна.

1913 оны гуравдугаар сарын 6-ны энэ өдөр “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг гаргаснаар Монгол Улсад сэтгүүл зүйн салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс баярын хурал зохион байгуулав. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс 2024 оныг Ёс зүйг эрхэмлэх жил болгон зарлалаа.

Баярын хурлын  үеэр  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатараас 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар тодрууллаа.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …