Хонь
Хонины ордныхны төрсөн өдрийн сар эхэллээ. Энэ сард сайнтай, муутай олон үйл явдал таныг хүлээж байна. Тиймээс эрч хүчээ дэмий зүйлд үрэлгүй, аливаа зүйлийг хөнгөн хүлээж авахыг хичээгээрэй. Зогсонги байдалд орсон байсан ажил хэрэг, төслүүдээ дуусгаж чадна. Найз нөхдийн дунд, эсвэл хайртай хүнтэйгээ драма үүсгэж магадгүй. Та өөрийн хэрэгцээ шаардлагыг ойлгомжтой, ил тод илэрхийлж сурах хэрэгтэй. Янз бүрийн шинэ санаанууд төрөх боловч тэр болгоныг хэрэгжүүлэх гэж яаран хөдлөөд хэрэггүй. Долоо хэмжиж нэг огтол. Хайр дурлалын харилцааны хувьд хувь заяагаа шийдэх сар ч байж мэдэх юм. Нэг бол та өөрт тохирох хүнээ олно, эс бол одоо байгаа нэгэн тань тохиромжгүй хүн байсныг ухаарна. Аль нь ч байсан зүгээр дээ. Заримдаа таны сэтгэл хөдлөл галзуу хулгана дээрээ сууснаас ялгаагүй л байх бололтой. Зүрх сэтгэлээ дагаж, зарим зүйлийг зөнд нь хаяж сураарай.
Үхэр
Таны гуравдугаар сарын ерөнхий төлөв эерэг байна. Орлогоо нэмэгдүүлэх илүү сайн арга замыг хайж олоход хамаг цаг заваа зарцуулах бололтой. Найз нөхөд, хамаатан саднаасаа санхүүгийн дэмжлэг авна. Ялангуяа гэр бүл тань таны бүх хичээл зүтгэлийг дэмжин сайшаах болно. Бизнес эрхлэгчдэд таатай боломж гарна. Шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, хөгжилдөнө. Гэхдээ эрч хүчээ ухаалгаар зарцуулахыг зөвлөж байна. Карьерын хувьд бага зэрэг ахиц дэвшил харагдаж байна. Нүдээ нээгээд харвал эргэн тойронд тань боломж олон байна. Эрүүл байхын тулд хувийн сахилга бат нэн чухал байна. Хавар айсуй учир нойр хүрч, нозоорно. Үргэлж олон хүнтэй харьцдаг бол завсарт нь зөвхөн өөртөө зарцуулах, тайван байх цаг гаргаж байгаарай. Цаг үе эмх замбараагүй, ороо бусгаа байж болох ч аз хийморь таны талд байна.
Ихэр
Энэ сард таны баримтлах гол зарчим бол яг одоо байгаа цаг хугацаа, боломжуудаа бүрэн дүүрэн ашиглах. Карьераа ахиулж, нийгмийн хүрээллээ тэлэх олон сайхан боломж гарна. Ажлын хамт олны дунд уур амьсгал таатай байна. Багаараа төлөвлөгөө гаргаж, цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Төлөвлөгөөнд бүтээлч сэтгэлгээг шингээж, зоригтой мөрөөдөхийг зөвлөе. Ажил мэргэжлийн хувьд өөртөө тавьсан зорилго тань таны дотор хүнтэй, сүнслэг үнэнтэй нийцэж байгаа эсэхийг эргэцүүлээрэй. Санаа нийлдэг найзуудтайгаа уулзаж, хамтдаа шинэ зүйл эхлүүлэх тухай ярилц, сонирхолтой арга хэмжээ зохион байгуул. Бусад хүмүүс таны талаар юу гэж бодоход санаа зовохоо боль. Эрүүл мэндийнхээ төлөө сахилга батыг эрхэмлэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаа шийдвэрлэж чадна. Хайртай хүндээ аль болох ахиу цаг хугацааг зарцуулаарай.
Мэлхий
Гуравдугаар сард адал явдал таныг дуудаж байна. Та ирээдүйг удирдаж чадахгүй. Гэсэн ч өдөр бүрийн хичээл зүтгэл тань эцсийн үр дүнд үргэлж нөлөөлнө гэдгийг санаарай. Хайрцагнаас гадуур сэтгэж, амьдралд илүү чөлөөтэй хандлагаар хандаж сураарай. Эрч хүч, бүтээлч хандлагаа карьераа ахиулахад зарцуулаарай. Алсын хараагаа тэлэх, амьдралын зорилгоо тодорхойлох амлалтыг өөртөө өг. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал сайнаар шийдэгдэнэ. Хувийн асуудлаа шийдэхийн тулд ажил хэргээ түр завсарлах шаардлага гарч магадгүй. Удаан уулзаагүй хүнтэйгээ таарна. Аль эсвэл хүчээ нэгтгэх боломжтой, туршлагатай, нөлөө бүхий шинэ хүмүүстэй танилцаж магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрөөж, аялахад тохиромжтой. Танд зөвлөхөд эргэн тойрны хүмүүсээ магтаж, урамшуулж байгаарай.
Арслан
Хүн бүхэн нозоордог хаврын улирал эхэлж байгаа ч арслангийн ордныхон бүтээлч, эрч хүч дүүрэн байх нь. Гайхалтай эрч хүчээ ашиглаад та шинэ зүйл сурах, дэлхий ертөнцийг өөр нүдээр, өөр өнцгөөр харах хандлагатай байна. Амьдралд тохиох шинэ туршлага бүрийг таны оюун санаа шингээн авахад бэлэн байна. Өсч дэвжихэд тань саад болдог утгагүй зүйлсээс өөрийгөө ангижруулахыг хичээ. Аливаа зүйлийг том зургаар нь харж, анхаарал сарниулах зүйлсийг бүү хүлээн зөвшөөр. Илүү их утга учиртай зүйл рүү алсын хараагаа төвлөрүүлээрэй. Багаар ажиллах нь хүндрэл, бэрхшээлийг даван туулахад туслана. Санхүүгийн байдал харьцангуй сайжрах төлөвтэй байна. Ашигтай хөтөлбөрт хөрөнгө оруулбал амжилттай байх магадлалтай. Холын замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Охин
Гуравдугаар сарын эхний долоо хоног бол харилцааны асуудлуудаа шийдвэрлэх долоо хоног. Бусадтай харилцах харилцаагаа ухамсрын түвшинд эргэцүүлэн бодох цаг. Үгээрээ үнэнийг хэл, үйлдлээрээ зөвийг үйлд. Зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг илэн далангүй уудал. Ганц бие охины ордныхон гэрэл гэгээтэй, романтик шинэ эхлэлийг тавих магадлалтай. Санасандаа хүрч, сарвайснаа авах боломж танд байна. Найз нөхдийнхөө харилцаанд цензур тавьж, зарим зүйлд хатуу хил хязгаар тогтоогоорой. Хортой харилцаанаас өөрийгөө хамгаал. Сэтгэл зүрх, оюун санаанд тань байгаа эмх замбараагүй бодлуудыг үлдэн хөөж, хаврын их цэвэрлэгээгээ хийхэд тохиромжтой. Санхүүгийн байдал дунд зэрэг. Хоолны дэглэмээ хянаж чадвал эрүүл мэндийн тухайд өөр асуудалгүй байна. Нэгэнт эхлүүлсэн зүйлээ тэр чигээр нь хаялгүй заавал дуусгаарай.
Жинлүүр
Бусдын тав тухыг хангахын тулд өөрийгөө эвгүй байдалд оруулах хэрэггүй. Хайр дурлал, найз нөхдийн харилцаанд, тэр бүү хэл өрсөлдөгчийн харилцаанд хүртэл шударга байдал хамгийн чухал. Хүмүүс юу гэж бодох бол гэдгээс бүү айгаарай. Ярилцах шаардлагатай үед алгуурлаж, юуг ч хойшлуулах хэрэггүй. Та сүүлийн үед ажилтай холбоотой үүрэг даалгавар, хариуцлага гээд завгүй байсан бол энэ сард байдал хамаагүй дээрдэнэ. Одоогийн ажилдаа тууштай байх нь карьераа ахиулахад нөлөөлнө. Санхүүгийн тогтвортой байдал хэсэг хугацаанд үргэлжилнэ. Үл хөдлөх хөрөнгөөс ямар нэг ашиг орж ирэхийг хүлээж байсан бол санаснаар болохгүй байх магадлалтай. Аливаа гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаасаа өмнө долоо хэмжиж, нэг огтлохыг зөвлөж байна. Гэр бүлийн харилцаа таатай, бие биеэ халамжилсан, байгаа бүхнээ хуваалцсан өдрүүд үргэлжилнэ.
Хилэнц
Энэ сард таны бодож болгоож явах тарни бол “Бүх зүйл сайхан болно. Нэг үүд хаагдахад нөгөө үүд нээгдэнэ” гэдэг үгс юм. Хайр дурлалын харилцаатай холбоотой цочирдмоор үйл явдал тохиолдож магадгүй. Ямар нэгэн томоохон шийдвэр гаргахдаа бодолтой хандахгүй бол хамтдаа суусан завиа бүр хөмрөөд хаях вий. Ганц бие хүмүүс хөгжилтэй шинэ харилцаа үүсгэж магадгүй. Ажил мэргэжлийн тухайд шинэ зүйл турших хүсэл эрмэлзэл дүүрэн, бүтээлч байна. Үүрэг хариуцлага гэдэг зүйлийг хамгийн ихээр ухамсарлахыг танд зөвлөж байна. Өдөр тутмын үйл ажиллагаандаа эмх замбараа, сахилга батыг төлөвшүүл. Цагийн хуваариа нарийн гаргаснаар ажилдаа ч, хоббиндоо ч цаг зарцуулах боломжтой болно. Далд ухамсарт тань байгаа элдэв эмх замбараагүй бодлоос өөрийгөө чөлөөл. Сахилга батыг өөртөө төлөвшүүлээгүй цагт амрах завгүй ажилласаар л байх болно гэдгийг санаарай.
Нум
Мэргэн оюун ухаанаа зөн совинтой хослуулж чадвал тэр л танд хамгийн үнэн зөв хариултыг хэлэх болно. Энэ сард аливаа асуудалд хэт сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг зөвлөе. Зорилгоо биелүүлэх зам нь шуударсан үр бүтээлтэй сар эхэллээ гэж ойлгоорой. Ажил, гэр бүлтэй холбоотой янз бүрийн драма байгаа бол энэ сард шийдэх хэрэгтэй. Хавар айлчилж байгаа тул ичээнээсээ гарч хайртай хүнтэйгээ гадуур гарч, болз. Аливааг байгаагаар нь хүлээж авахад саад болж буй зүйл бол таны оюун бодол. Өөрчлөгдөж, шинэчлэгдэхийг тань хүлээж авч чаддаггүй нөхөрлөлөөс татгалзах хэрэгтэй. Таныг гялалзаж, амжилтад хүрэхэд тань чин сэтгэлээсээ баярладаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Гэр бүлийн ахмад хүмүүстэй хүндлэл үзүүлэх хэрэгтэй. Өмнөх хөрөнгө оруулалтын ашиг орж ирнэ.
Матар
Бүх зүйлд хяналт тавьдаг зангаа болих хэрэгтэй. Таныг өөрчлөх аливаа зүйлсэд нээлттэй байгаарай. Ингэснээр нийгмийн харилцаа тань сайжирч, уур амьсгал илүү хялбар болно. Сэтгэлээ хөдлөлөө нээлттэй илэрхийлж, хайртай хүмүүстэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлээрэй. Ажил мэргэжлийн хувьд энэ сард амьдрал танаас тэнцвэртэй байдлыг шаардаж байна. Эрч хүч, эерэг хандлагыг тань хулгайлдаг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Мөн хэт төгс төгөлдөрт тэмүүлдэг хандлагаасаа татгалзах цаг тань болжээ. Эмх замбараагүй байдлыг хааяа ч гэсэн хүлээн зөвшөөр. Хүмүүстэй сайн харилцаа холбоогоо хадгалж чадвал нийгмийн хүрээлэл дэх нэр хүнд тань өснө. Нэмэлт орлого олох боломж нээгдэнэ. Бооцоот тэмцээн зэрэгт оролцвол амжилттай байх магадлалтай. Багын найзтайгаа таарч магадгүй. Хүмүүсийн туслалцааг нээлттэй хүлээж аваарай.
Хумх
Энэ сард та соронз адил л байна. Мөнгө төгрөг, элбэг дэлбэг байдал, эд материалыг та өөртөө соронз адил татаж байна. Хөрөнгө оруулалт хийвэл хожим нь ашигтай байх магадлалтай. Цалингаа нэмүүлэх, орлогын шинэ эх үүсвэртэй болох, чухал зүйлд зориулж мөнгө хуримтлуулах зэргээр санхүүгийн байдалд олон таатай зүйлс тохиолдоно. Сарын эхний долоо хоногт зорилгоо биелүүлэх урам зориг дүүрэн байна. Хавар ирэхтэй зэрэгцээд амьдралд тань сэтгэл хөдөлгөм зүйлс тохиолдоно. Таны амьдралыг харах өнцөг өөрчлөгдөж, хуучнаасаа зоригтой салаарай. Дадсан сурсан итгэл үнэмшлээ орхихоос бүү ай. Та бүх зүйлийн хариултыг мэддэг байх албагүй. Гэхдээ өөрийн тань мэдрэмжтэй бүрэн нийцэхгүй байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөх албагүй. Гэрт гэнэтийн зочин ирэх магадлалтай. Ганц бие хүмүүс хайр дурлалын мөрөөдлөө биелүүлж магадгүй.
Загас
Загасны ордныхон энэ сард онцгой азтай байна. Та санасан бүхнээ авч, сарвайсан бүхэндээ хүрч чадна. Зарим зүйлс ид шидийн мэт л бүтэх болно. Сэтгэл хөдөлгөм гайхалтай үйл явдлууд ч тохиолдох магадлалтай. Зоригтой мөрөөдөж, дэвтэрт бичсэн төсөөллөө бодит болгож, түүнийхээ дагуу ямар нэгэн зүйл эхлүүлэхэд тохиромжтой. Шинэ ажил хэрэг эхлүүлбэл урт удаан хугацаанд үр өгөөжөө өгч, үргэлжлэнэ. Тиймээс ухаалаг шийдвэр гаргаж, эрч хүчээ зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Сарын сүүлээр санхүүгийн байдлаа хянаж, шинэ улирлын төсвөө гаргаарай. Таны эрч хүчийг сорж байсан аливаа харилцааг таслах хэрэгтэй. Айдастай, гэм буруутай мэт санагдах мэдрэмжээр өөрийгөө бүү хүл. Шийдэмгий, тууштай байдлынхаа ачаар ажил хэргээ саадгүй бүтээж чадна. Ажлын байран дээрх өрсөлдөөнөөс ялгаран гарч, нэр хүндээ өсгөнө.