“Дархлаажуулалтын зөвлөх хороо”-ны ээлжит хурал боллоо

altЭрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаар ахлуулсан “Дархлаажуулалтын зөвлөх хороо”-ны ээлжит хурал боллоо.

Хуралд ЭМЯ, ДЭМБ, төлөөлөгчид, хорооны гишүүд оролцсон бөгөөд тус хурал:

           – Ашиг сонирхлын зөрчлийн асуулга авах

  •           – Дархлаажуулалтын зөвлөх хорооны талаар ДЭМБ-ын зөвлөмж

                -2011-2013 оны Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт

  •           – SIVAC төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагаа
  •           – Улаанбаатар хотын хүүхдүүдийн дундах уушигны хатгааны өвчлөлд хийсэн эргэмж судалгааны тайлан
  • – Вируст гепатит А-ийн эсрэг вакцины одоо хийгдэж буй 2 тунг 1 тун болгох эсэх
  • Зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх  GRADE аргачилалыг хэрэглэх
  •           – 2014 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх гэсэн дарааллаар явагдсан юм.

Дархлаажуулалтын зөвлөх хорооны гишүүд уулзалтын үеэр хэлэлцүүлэг бүрт идэвхитэй оролцож асуудлыг шийдвэрлэж санал бодлоо солилцов.

Мөн дэд сайд “Шинээр орж ирж буй вакцин бүрт нотолгоо хийж байх шаардлагатай бөгөөд судлагааны санхүүжилт дээр анхаарч ажиллах болно, Монгол хүний Эрүүл мэндийг сахин хамгаалах гол үүрэгт ажлын нэг бол дархлаажилтын вакцинжуулалтад хүүхдийг нярай байхаас нь эхлээд хамруулах бөгөөд гадаадын орнуудад амжилттай хэрэглэж буй вакцинуудыг шинээр нэвтрүүлэх боломж бололцоог судлан иргэдийг хамруулж байх юм” хэмээлээ.

Уулзалтанд оролцсон төлөөлөгчид Вируст гепатит А-ийн эсрэг вакцины одоо хийгдэж буй 2 тунг хэвээр хийх эсэх талаар, Дархлаажуулалтын Зөвлөх Хорооны 2014 оны ажлын төлөвлөгөөг гишүүдээс санал авч боловсруулах гэсэн асуудлуудад нэмэлт асуулга авч шийдвэрлэхээр болсон юм.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …