Г.Амгаланбаатар: Автомашины зогсоолгүй болсны улмаас үзэгчдийн тоо буурсан

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид театрын гаднах автомашины зогсоол, орц, гарц, газрын асуудлаар Хотын дарга Х. Нямбаатарт шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Г. Амгаланбаатар:Улсын Драмын Эрдмийн театрын байранд УДЭТ, Үндэсний Урлагийн Их Театр, Хүүхэлдэйн театр гэсэн гурван байгууллагын 500 гаруй уран бүтээлчид ажилладаг. Үзвэр үзэхээр ирсэн үзэгчдэд автомашин зогсох зогсоол юу ч байхгүй болчихсон учир маш их гомдол, санал ирж байна. Зогсоол болон орц, гарцаа шийдүүлмээр байна.

Улсын Драмын Эрдмийн театр нь Д.Нацагдоржийн нэрэмжит боловч хөшөө нь хаа байсан хамааралгүй Улаанбаатар зочид буудлын өмнө байна. Иймд тэр хөшөөг Улсын Драмын Эрдмийн театрын урд авчруулах санал тавьж байгаа юм. Энэ саналыг өмнөх үеийн удирдлагууд ч тавьж байсан.

 

Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин О.Гэрэлсүх:Драмын театр маань айлын орц болчхоод байна. Арын орц гарцаар манай ажилчид биш арын том цагаан байрны хүмүүс цуваад байна.

Хумсалсаар байгаад бид орох, гарах гарцгүй, үзэгчид машинаа тавих газаргүй боллоо.

 

 

 

Санал болгох мэдээ

С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Н.Номтойбаярт очих МАК-ийн $20 сая Р.Базараар дамжсан гэх схемийг шалгаж эхэлжээ

“Баян” гэгддэг Р.Базарыг ЭЦА-наас баривчилсан жинхэнэ шалтгаан юу байв? Хөшигний ард, МАК Н.Номтойбаярт ноогдол ашиг …