ОУХМ С.Жамбалжамц Испанийн “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцсон анхны Монгол дугуйчин боллоо

Монголын дугуйчид сүүлийн жилүүдэд ОУДХ-ны /UCI/ мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож буй бөгөөд ОУХМ С.Жамбалжамц “UCI 2.UWT” ангилал буюу Дэлхийн дээд ангиллын тэмцээний нэг 103 жилийн түүхтэй Испанийн “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцож уралдсан анхны Монгол дугуйчин боллоо.

UCI тэмцээнүүд нь үндсэн 6 ангилалд хуваагддаг ба хамгийн чансаатай нь 2.UWT буюу “UCI World Tour” ангиллын олон өдрийн тэмцээнүүд юм. Энэ ангилалд нийт 15 уралдаан багтдагаас “Tour de France” шилдэг нь билээ. “2.UWT” ангиллын тэмцээнд зөвхөн “UCI World tour” ангиллын 18 баг , “UCI Pro tour” ангиллын 17 баг оролцох эрхтэй ба ОУХМ С.Жамбалжамцын уралдаж буй “Burgos BH” баг Pro tour-ын ангилалд багтдаг юм.

Мэргэжлийн тэмцээний анхны амжилтуудыг UCI чансаагаар дурдвал:

• UCI 2.2 ангиллын тэмцээнээс анхны Хүрэл цомыг Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших “Tour of SIAM” 2005 он

• UCI 2.1 ангиллын тэмцээнээс анхны Алтан цомыг ОУХМ С.Жамбалжамц “Tour of Thailand” 2021 он

• UCI 1.2 ангиллын тэмцээнээс анхны Алтан медалийг ОУХМ С.Жамбалжамц “Kahramanmaraş Grand Prix” 2021 он

• UCI 2.Pro ангиллын тэмцээнээс анхны Мөнгөн медалийг ОУХМ Б.Мягмарсүрэн “Tour of Qinghai lake” 2023 он

• UCI 2.UWT ангиллын тэмцээнд оролцож замаа дуусган нэрээ түүхэнд үлдээсэн Монголын анхны дугуйчин ОУХМ С.Жамбалжамц “Tour of Catalonia” 2024 он.

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …