Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй цэцэрлэгийн эрхлэгчийг халжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02-09-399/1640 дүгээр дүгнэлтээр сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй болох нь тогтоосон БЗД-ийн 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Заяаг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Тодруулбал, хууль бусаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байсан түүнийг халах нийслэлийн Засаг даргын захирамж гарсан банйа. Тиймээс 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, цаашид тус цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад даалгасан ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …