Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөн, хүчингүй болгожээ

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай                     

                2013 оны 12 сарын 05 өдөр                                              дугаар А/1077                                         Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн        5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.2, 31.1.4 дэх заалтууд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 8/41, 9/48, 2004 оны 3/14, 2005 оны 5/29, 2006 оны 9/48, 2007 оны 11/64, 2008 оны 2/14, 2009 оны 4/31, 2010 оны 6/53, 2011 оны                 8/72, 2012 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 6/26 дугаар тогтоолуудыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2003-2013 онуудад нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу нэгдүгээр хавсралтад заагдсан 391 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлсүгэй.

2. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 22 дугаар хуралдааны тэмдэглэлийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлийн 2 “а” дах заалтын дагуу хуулинд үнэгүй өмчлүүлж болохоор заасан хэмжээнээс илүү газар эзэмшиж, ашиглаж байгаа хоёрдугаар хавсралтад заагдсан 2 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 газрыг үнэгүйгээр, тухайн газрын нийт хэмжээний         25 хувиас хэтрээгүй илүү газрыг үнээр нь өмчлүүлсүгэй.

3. Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн, өмчлөгдсөн газрын кадастрын зурагт өөрчлөлт орсон болон өмчлөгчийн бүртгэлийн мэдээлэлд залруулга оруулсан нэр бүхий 221 өрхийн газрын бүртгэлийг гуравдугаар хавсралтаар өөрчилсүгэй.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан дөрөвдүгээр хавсралтад заагдсан захирамжуудын холбогдох хавсралтад дурдагдсан 225 өрхөд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

5. Газар өмчилж авсан иргэдийн газарт газар зохион байгуулалт хийж, газрыг хүлээлгэн өгөх, улсын бүртгэлд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХОТ
БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                         С.ОЧИРБАТ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …