Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт тэмцээн боллоо

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт  тэмцээн боллоо. Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт  тэмцээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ), Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ), Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ), Шүүх шинжилгээний ерөнхий газар (ШШЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ын ахмадын хороод, МЦНХ-ны АНУ дахь салбар зөвлөл, МЦНХ-ны салбар холбоодын баруун, зүүн бүсийн багууд зэрэг нийт 12 багийн 180 тамирчид гар бөмбөг, шатар, ширээний теннис, биллиард, дартсын төрлөөр 48 багц медалийн төлөө хоёр өдөр өрсөлдлөө.

Тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалтыг орон нутагт бүсчлэн зохион байгуулсан бөгөөд МЦНХ-ны зүүн, баруун бүсийн баг тамирчид тэмцээнд идэвхтэй оролцлоо.

Тэмцээний гар бөмбөгийн тэмцээнийг ЗХЖШ, биллиардын тэмцээнийг МЦНХ-ны АНУ дахь салбар зөвлөл, шатрын тэмцээнийг ОБЕГ, дартсын тэмцээнийг ТТХГ, ширээний теннисийг ТЕГ-ын ахмадын хороод МЦНХ-той хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээний хаалтын ажиллагаа 3 дугаар сарын 24-ний өдөр болж, дүнгээ гаргалаа. Спортын цогцолбор тэмцээнд нийлбэр дүнгээр тэргүүн байрыг ЗХЖШ-ын ахмадын хороо, Дэд байрыг ТЕГ-ын ахмадын хороо, Гутгаар байрыг ЦЕГ-ын ахмадын хороо тус тус эзэлж, тэргүүн байр эзэлсэн ЗХЖШ-ын ахмадын хорооны дарга, хошууч генерал Д.Бадамд аваргын цом, өргөмжлөлийг МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга дэслэгч генерал Ц.Тогоо гардуулав.

Тэмцээний төрөл тус бүрээр багууд дараах байрыг эзэллээ:

ГАР БӨМБӨГ:

  • 1 дүгээр байр ЗХЖШ-ын ахмадын хороо,
  • 2 дугаар байр ЦЕГ-ын ахмадын хороо,
  • 3 дугаар байр ХХЕГ-ын ахмадын хороо,

ШАТАР:

  • 1 дүгээр байр ТЕГ-ын ахмадын хороо,
  • 2 дугаар байр ШШГЕГ-ын ахмадын хороо,
  • 3 дугаар байр ХХЕГ-ын ахмадын хороо

БИЛЛИАРД:

  • 1 дүгээр байр ТЕГ-ын ахмадын хороо,
  • 2 дугаар байр ТТХГ-ын ахмадын хороо,
  • 3 дугаар байр ЗХЖШ-ын ахмадын хороо,

ДАРТС:

  • 1 дүгээр байр ХХЕГ-ын ахмадын хороо,
  • 2 дугаар байр МЦНХ-ны салбар холбоо Баруун бүс,
  • 3 дугаар байр ЗХЖШ-ын ахмадын хороо,

ТЕННИС:

  • 1 дүгээр байр ЦЕГ-ын ахмадын хороо,
  • 2 дугаар байр ЗХЖШ-ын ахмадын хороо,
  • 3 дугаар байр ТЕГ-ын ахмадын хороо тус тус эзэллээ.

Тэмцээнийг зохион байгуулахад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, хамт олон дэмжлэг үзүүлж, хамтран ажилласны зэрэгцээ байгууллагуудын дэргэдэх ахмадын хороод ч тэмцээнийг ая тухтай орчинд, өндөр хэмжээнд зохион байгууллаа.

 

 

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …