“Зүрхэн нутаг” тоглолт өнөөдөр болно

Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулан тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл буюу “Сутайн хөгжил Олхонууд” ТББ, Сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Зүрхэн нутаг” хандивын тоглолт, урлагийн арга хэмжээ Улаанбаатар паласт 2024 оны 03 сарын 31-ний өдрийн 19:00 цагт ГАНЦХАН удаа болно.

Тус тоглолтод сумын уугуул, суугуул уран бүтээлчид оролцохоос гадна Ховд аймгийн дуучид, сумаас төрөн гарсан яруу найрагч, дууны ая зохиогчдын дууг дуулсан дуучид, аав ээж нь сумын уугуул уран бүтээлчид, дуучид оролцохоор болжээ.

Тухайлбал,  МУГЖ Р.Өнөржаргал, МУГЖ С.Хүрэлбаатар, МУГЖ Д.Амаржаргал, МУГЖ Б.Гомбо-Очир, МУГЖ С.Цогтсайхан, МУГЖ, Ц.Түмэнжаргал, МУГЖ Д.Баасанжав, МУГЖ С.Ганзориг, Төрийн шагналт яруу найрагч, МУСГЗ Ш.Гүрбазар нар оролцож уран бүтээлийн дээж, ая дуунаасаа өргөх бол Сүнс хамтлагийн дуучин СТА Б.Лхагвасүрэн, СТА Т.Дэлгэрмөрөн, СТА Г.Эрдэнэтунгалаг, СТА Б.Болдбаатар, СТА Я.Гэрэлчулуун, СТА Т.Амина,

СТА Д.Батжаргал, СТА Г.Дорждэрэм, СТА Б.Баярсайхан, СТА Б.Мөнхтөр, Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын дуучин, СТА Ц.Батсайхан нар болон СУИС-ын багш Г.Бодь-Эрдэнэ, хөөмийч Д.Хосбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчин Д.Адьяабазар, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид оролцохоос гадна, Маск продакшны жүжигчин СТА Ц.Ганзориг, Жүжигчин, киноны дуу оруулагч СТА Д.Зоригтбаатар, сумаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчид болох СТА Д.Хуягаа, Я.Өлзийбаяр нарын нийт 30 орчим уран бүтээлчид оролцоно.

Тоглолтын тасалбар Нутгийн зөвлөлөөр дамжин Дарвичуудад түгээгдсэн бөгөөд та бүхэн нэмэлт мэдээлэл авч, УБ паласт очиж тоглолт үзэхийг хүсвэл Нутгийн зөвлөлийн 88090114 утсаар холбогдоорой.

Тоглолтын тасалбарыг худалдан авч, төрөлх нутгийнхаа 100 жилийн түүхэн ойд сэтгэлийн хандив өргөсөн та бүхэнд Нутгийн зөвлөл болон сумын ЗДТГ-ын хамт олны өмнөөс  талархал илэрхийлье.

Улаанбаатар хот дах сумын Нутгийн зөвлөл

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …