Жүдо: Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

Турк улсын Анаталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох Их дуулга гуравдугаар сарын 29-31-нд болов.

 Энэ тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас 20 жүдоч зодоглолоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн юм. Монголын баг тус тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 94 орноос 15 дугаар байр эзэллээ.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …