“Орлон тоглогч” олон ангит киноны дуу “Чамгүйд би”

“17” продакшн “Voo”-гийн хамтран бүтээсэн  “Орлон тоглогч” олон ангит киноны дуу гуравдугаар сарын 28-нд сонсогчдын хүртээл боллоо.

Тус киноны “Чамгүйд би” дууны үгийг  Б.Одбаяр, Б.Доржнанжид  бичсэн бол хөгжмийг хөгжмийн зохиолч, дуучин Б.Одбаяр зохиожээ.

“Орлон тоглогч” олон ангит киноны зохиолыг жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан  Б.Амарсайхан бичиж,  найруулсан бол  киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ.

“Чамгүйд би”

Холдоогүй чи сэтгэлээс

Өнгөрсөн одоо ирээдүйд

Харцаараа намайг чи тэврээч

Яг л намайгаа сүүлд харсан шиг

Chorus :

Чамгүйгээс чамайг би ойлгож сурсан

Бодолдоо бодолдоо чамайг зурдаг

Асуултгүй ойлгосон чи л хайр гэдгийг

Аньсан нүдээр чамайг илүү тод хардаг

Verse 2 :

Тодорхойгүй хугацаагаар

Хайр зүрхэнд минь гэнэт ирсэнсэн

Ахин дахин алдахгүй гэсээр

Амьдрахаа бид мартсан байна

Bridge :

Би зурдаг

Би хардаг

Outro :

Харцаараа намайг тэврээч

Яг чи намайг сүүлд харсан шиг

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …