Сагс: Холын зайн шидэлтийн төрөлд Г.Дармаажанцан, Ур чадварын төрөлд Х.Нямдорж нар аваргалав

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд  гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус тэмцээний ур чадвар болон холын зайн шидэлтийн аваргууд өчигдөр тодорлоо.

Холын зайн шидэлтийн аваргаар Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, аймгийн арслан Г.Дармаажанцан (15 оноо) тэргүүн байр эзэлсэн бол ур чадварын өрсөлдөөнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн начин Х. Нямдорж түрүүллээ.

Холын зайн шидэлтийн аварга Г.Дармаажанцан нь 2020 онд аймгийн заан, 2022 онд аймгийн арслан цол хүртсэн бол ур чадварын тэмцээнд түрүүлсэн Х.Нямдорж 2011 онд сумын заан цол хүртэж, дараа нь тус цолыг дөрвөн удаа баталж, 2022 онд аймгийн начин цол хүртсэн бөх юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …