Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойн барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүллээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р. Пүрэвдагва үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Л.Отгонбаатар нар шалгарлаа.

Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Э.Ууганбаяр, аймгийн хурц арслан М.Еркебулан нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан бөгөөд мөн үзэгчдийн дундаас 3 азтан тодруулж, 1 сая төгрөг, 500.000 төгрөг, сүлжмэл суран багцыг барилдаан зохион байгуулагчдын зүгээс гардуулсан юм.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …