Байт харваа: “Парис-2024” паралимпын наадамд монголын хоёр тамирчин цэц сорино

Австрали улсын Сидней хотод пара байт харвааны дэлхийн чансаа олгох гранпи тэмцээн дөрөвдүгээр сарын 1-8-нд болов.
Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоогийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртлээ.
Тэрбээр өнгөрсөн жил паралимпын наадамд оролцох эрхээ авсан. Пара байт харвааны “Парис-2024” паралимпын наадмын эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж буй бөгөөд Монгол улсаас ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид Парисын зурхайд цэц сорих нь.
Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөвт эрэмбэлэгдэж байгаа бол Б.Оюун-Эрдэнэ 14 дүгээр байрт жагсаж байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …