Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль  өнөөдөр /2024.04.10/ мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн ректор Б.Дамдиндорж, “Ай Си Ти” групп ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хатанболд нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:

-Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, түүний бүрэлдэхүүн сургууль, харьяа байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах цогц шийдлийг хөгжүүлэх;

– Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн  үйл ажиллагаанд цахимжуулах цогц шийдлийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

– Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн ажилтан, албан хаагч болон оюутнуудад цахимжуулах цогц шийдлийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлж, дадлагажуулах ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн ректор Б.Дамдиндорж: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль нь Монгол Улсад эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн  бэлтгэдэг ууган сургууль. Бүрэлдэхүүн 12 сургууль, найман эмнэлэг, таван эрдэм шинжилгээний хүрээлэн, ахлах сургууль, хоёр цэцэрлэг, хөдөө орон нутагт гурван салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгууллагын үйл ажиллагааг цахим системд шилжсэнээр оюутнууд мэдээллийг түргэн шуурхай авах, дүн, шалгалтын үйл ажиллагааг найдвартай зохион байгуулах зэрэг маш олон давуу талтай.” гэсэн юм.


“Ай Си Ти” групп ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хатанболд “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд оюутнуудын сургалтын системийг шинэчлэх бол дараа нь салбар сургууль, сургуулийн эмнэлэг болон эмнэлгийн байгууллагуудтай мэдээллийг солилцох боломжийг бүрдүүлэх, нэгдсэн холболтыг хийх, одоо ашиглаж буй системийг шинэчлэх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлнэ” гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …