Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын үед хариу арга хэмжээ нийгмийн хамгаалал төсөл-2” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийн тайлант өдөрлөг өнөөдөр /2024.04.11/ боллоо.

Тус хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 716 иргэн хамрагдаж  мэргэжлийн сургалтыг амжилттай төгсөн гарааны бизнесээ эхлүүлээд байна.

Гарааны бизнесээ амжилттай эхлүүлээд буй эдгээр иргэдийг  Сонгинохайрхан дүүргийн Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Ховор угалз сургалтын төв, Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны бизнес сургалтын төв хамтран сургажээ.

Тодруулбал, тус дөрвөн төв дээр оёдол, гар урлал, модон эдлэл, дугуй засвар, гагнуур, үсчин, гоо сайхан зэрэг 18 нэр төрлийн сургалт явагдаж мэргэжлийн ур чадварыг олгосон юм.

Энэхүү чадавхжуулах сургалтад амжилттай суралцсан иргэдэд гарааны бизнесийг нь дэмжих хөрөнгө оруулалт болгож хэрэгцээт тоног төхөөрөмжүүд гардуулан өгсөн ба сургалтад хамрагдан тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан иргэд өнөөдөр өөрсдийн бизнесийг амжилттай эхлүүлээд байна.

 

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …