Дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж энэ сарын 13-ны өдөр “Зөн” нэртэй шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо.
“Зөн” дууны үгийг Quiza бичсэн бол аяыг Наки буюу Б.Нацагдорж зохиосон байна.
“Зөн”
Нарны холоос чамайг ээсэн
Дэлхийн цэгрүү чиглэх дулаан
Нандин мэдрэмж болж чамаас надад орсон
Анивчих одод алсаас дохин
Газрын харанхуйг гэрэлтүүлж
Ганган үдшийн тансаг үзэмж бэлэглэнэ
Чи миний юу болоод намайг татах хүч шиг миний зөн совин тойрон эргэв
Чиний юунд сэтгэл минь тэмүүлэн татагдана вэ
Миний зүрх юунд ингэж дагуул мэт татагдана вэ
Миний зөн
Огторгуйгаас нааж илгээсэн
Онцгой захиа шиг чи ирсэн
Орон зай минь чамтай л нийлж бүтэн болсон
Чи миний юу болоод намайг татах хүч шиг миний зөн совин тойрон эргэв
Чиний юунд сэтгэл минь тэмүүлэн татагдана вэ
Миний зүрх юунд ингэж дагуул мэт татагдана вэ
Миний зөн