“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар:

– “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл”-ийн тэргүүлэгч гишүүнд шинээр элсэн орох  гишүүдийг танилцуулж, батлуулах

-Ямааны эрчимжсэн аж ахуйн зохион байгуулалтын төсөөлөл, санал

-2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

-Улс төрийн намуудад хүргүүлэх санал зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэвээнжав “Монголын төр, засагт өндөр алба хашиж байсан эрхмүүд нэгдэж “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл”-ийг байгуулж 2024 оны нэгдүгээр сарын 31-нд анхны хурлаа хийсэн.

Зөвлөлийн үндсэн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, өөрсдийнхөө мэдлэг туршлагыг зориулж ажиллах зорилготой. “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/ нь ямар нэгэн улс төрийн хүчнийг түшиглэж ажиллахгүй.

Өнөөдрийн хуралдаанаар Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд туулай жилийн зуд ямар сургамж үлдээв гэдэг асуудлаар ярилцана. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг цаашид малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэг асуудлаар санал солилцоно. Түүнчлэн 2024 оны Улсын их хурал болох гэж байгаатай холбогдуулан Улс төрийн намуудад хүргүүлэх саналаа хэлэлцэнэ. ”гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …