Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” хэмээх 10 цуврал бүтээл Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд дэлгэгдлээ.

Тус бүтээлүүдэд нүүдэлчин ахуйн эрх чөлөөт байдал, монгол хүний мөн чанар, дотоод ертөнц, эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо өвлөн хамгаалж үеийн үед хадгалан эрхэмлэх зэрэг олон зүйлийг уран бүтээлч нээн харуулахыг зорьсон байна. Харахад энгийн ерөнхий хэв шинжтэй мэт боловч нүүрний хөдөлгөөн сэтгэл хөдлөл зэргийг маш нарийн тодорхой илэрхийлэн дүрсэлсэн байгаа нь нэн сонирхолтой юм.

Үзэсгэлэн  тавдугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Санал болгох мэдээ

Богд хааны гаргасан мөнгөн тэмдэгт “Бага болзоот”

Богд хаант Засгийн газрын гаргасан, ер нь Монгол Улсын түүхэн дэх анхны үнэт цаасыг сонирхолтой …