Ким Ён А өвлийн олимпод дахин аваргалах боломжтойгоо баталлаа

Сүүлийн 2 жил завсарлаад байсан Олимпийн аварга Ким Ён А , Хорватад болсон уран гулгалтын олон улсын  аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль авч , өнөөдөр эх орондоо ирлээ.

 Тэрээр өөрийн гол өрсөлдөгч  , Японы тамирчин Асада Маогаас илт давуу оноо авснаар тэмцээний аварга болж , ирэх 2014 онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпод дахин аварга болох боломжтойгоо баталлаа.

Түүнийг Инчон хотын нисэх онгоцны  буудал дээр олон тооны сурвалжлагчид хүлээн авч уулзсан ба энэ удаагийнхаа тэмцээнд өөрийнхөө ур чадварыг шалгасан шинэ үзүүлбэр үзүүлж маш амжилттай байлаа гэж хэлсэн  Олимпийн аварга Ким Ён А,  цаашдаа баяртай мэдээг дуулгаж байх болно гэсэн байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …