Зодоон хийсэн Монгол залуусыг албадан буцаахаар болжээ

indexӨнгөрсөн 12 сарын 1-ний шөнө Сөүл хотын Юнгсан дүүрэг дэхь Итэвон шөнийн цэнгээний  гудамжинд, Солонгос иргэн Ким (46) найз бүсгүйтэйгээ зугаалж байсан ажээ.

Тэрээр найз бүсгүйн  хамт  хамт нэгэн диско клубд орж хэдэн минут болоод гарч ирээд байхдаа,  өөр  бусад хүмүүстэй  гудамжинд  зодолдож байсан 3 Монгол залуустай таарсан байна. Иргэн Ким энэ зодооныг зогсоохоор шаардлага тавин  тэднийг салгаж байсан ч Монгол залуу A(27)  түүнийг үл тоон түлхэж ,  улмаар зодохоор дайрч байсан тул цүнхэндээ авч явсан хүйтэн мэсээр хүзүүг нь зүсч бэртээсэн байна.

 Цагдаагийнхан ирж  зодооныг зогсоосноор тэд бүгд цагдаагийн газар хүргэгдсэн бөгөөд зодоонд оролцсон 25-30 насны 3 Монгол залуус , тус улсад хууль бусаар ажиллаж амьдарч байсан тул Цагаачлалын албанд шилжүүлэгдэж, эх орондоо албадан буцаагдах болсон байна.

Харин тогооч мэргэжилтэй тул ажлын шаардлагаар биедээ үргэлж хутга авч явсан болон тухайн өдөр   мэс хэрэглэсэн Солонгос залуу Кимд зохих ял шийтгэл оноохоор хэргийг шалгаж байна гэж Юнгсан дүүргийн цагдаагийн газраас мэдээлэлжээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …