Хорт хавдрын улмаас өөрийн гоо үзэсгэлэнгээ алдаж сэтгэл санааны хувьд өөдрөг бус явдаг өвчитнүүдийг баярлуулахаар Белги дэх “Мими сан” нэгэн төсөл хэрэгжүүлжээ.
Уг төсөл нь өөртөө сэтгэл хангалуун бус байнга бусдаас санаа зовж байдаг өвчитнүүдэд нүүр будалт болон хиймэл үс хийж тэднийг гэнэт баярлуулсан байна. Ингэхдээ оролцогчдод харуулалгүй байсаар яг шинэчлэгдсэн төрхөө харах тэр мөчийг хальсанд буулган авчээ. Өвчитнүүд аймшигт өвчинтэй тэмцэж буй ч гадаад үзэмж болоод бусдын хандах хандлагаас болж байнга л өөртөө итгэлтэй бус байдаг эл сэтгэл зүйг төслийн ачаар бага ч болов өөрчилж чаджээ. Тэд хэдий өвчтэй бусдын л адил гоёж гоодох, сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэдгийг ойлгожээ.