“Хайрын домог” уран сайхны кино 5-р сарын 10-нд нээлтээ хийнэ

UВS телевизийн уран бүтээлчид “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг 10 гаруй киног бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэгвэл энэ удаад ээлжит уран бүтээл болох “Хайрын домог” уран сайхны киногоо үзэгч түмэндээ толилуулахад бэлэн болоод байна.

“Хайрын домог” киноны ерөнхий продюсер, зөвлөх найруулагч, зохиолын санаачлагчаар хөгжмийн зохиолч УГЗ, Төрийн шагналт Л.Балхжав, төслийн удирдагчаар СГЗ Ж.Баяр, ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, киноны зохиолчоор МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр, ерөнхий зураглаачаар СТА Д.Цэрэнчимэд, дууны найруулагчаар СТА Э.Эрдэнэбаяр нар ажиллажээ.

Харин киноны гол дүрд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Лхагвадулам, Д.Мөнхтөмөр, Ч.Сэлэнгэ, Э.Лхагва-Очир, М.Тогтохжаргал нар тоглосон юм.

“Хайрын домог” кинонд буриад ард түмний ахуй соёл, домгийн улбаа, өвөрмөц хэв шинж, сэтгэлгээний онцлог, оюун санааг туульсын арга хэлбэрээр хайр дурлал, өшөө хорсол, өгөөмөр сэтгэл, уудам санаа, ухаант хайрт бүхнээр хослуулан өгүүлснээр үнэ цэнтэй бөгөөд үзэгчдийн сонирхол таашаалд нийцнэ гэдэгт итгэлтэй байгаагаа киноны уран бүтээлчид хэллээ.


Санал болгох мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан …