Х.Нямбаатар: Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй

Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх асуудлаараа тайлбар өглөө.

Тэрбээр “Сонгууль болох гэж байна. Хотын дарга сонгуульд мөнгө босгох шаардлагатай гэх яриа миний чихний хажуугаар маш олон сонсогдож байна. Хүний нэр барьж хулгай хийхгүй шүү, нөхөд өө. Ялангуяа, миний нэрийг барьж хэн нэгнээс янз бүрийн хандив, хулгайн мөнгө босгохгүй шүү.

Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Хотын даргаар ажиллах хугацаандаа нийслэлийн төр захиргааны ажлыг авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, түргэн шуурхай явдаг жишиг тогтоохыг зорьж ажиллана.
Би дахиад хэлье. Нийслэлийн удирдлагууд, тамгын газрынхан, дүүргийн Засаг дарга нар, харьяа болон дэргэдэх газар, хэлтсийн дарга нар миний нэрийг барьж, мөнгө, шан харамж хүссэн байвал хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэдгийг хатуу анхааруулъя” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.26) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Нийгмийн …