VI цэцэрлэгийн 11 хүүхэд хордлого авч ХӨСҮТ-д иржээ

imagesБаянзүрх дүүргийн VI цэцэрлэгийн 11 хүүхэд гэдэсний суулга өвчний шинж тэмдэг, оноштойгоор ХӨСҮТ-д иржээ. Тэднийг шинжилгээнд хамруулж 7 хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмнэлэгт үлдсэн байна. өн хүүхдүүдээс авсан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ч биеийн байдал  нь сайн байгаа аж.

Одоогоор суулга өвчин гарсан байж болзошгүй тус цэцэрлэгт урьдчилсан байдлаар багш, ажилчид, хүүхэд нийлсэн 108 хүнээс лабораторийн шинжилгээ авахад дизентери илрээгүй байна. Мөн цэцэрлэгийн хоол хүнс, уснаас шинжилгээ авсан ч хариу нь хараахан гараагүй байгаа аж. Дүүргийн мэргэжлийн хяналтын газраас ариутгал, тархвар судлалын тандалт судалгааг хийж, зөвлөмж гаргажээ.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …