Ц.Гарамжавыг баривчилсан нь Б.Хурц, С.Баярцогт нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шүүхэд хандаад байгаа үйл явдалтай давхцаж буй нь анхаарал татаж байна

УИХ-ын гишүүн асан, “Монполимет Групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 27-28-ныг шилжих шөнө нэгжлэг хийж, түүнийг хойшлуулшгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монполимет Групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг АТГ-ын мөрдөгчийн саналаар 48 цагийн хугацаатай баривчилсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй.

Учир нь энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 45 минутад сэжигтэн Ц.Гарамжавыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилж, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянуулах саналыг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн” гэж албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл энэ цаг үед АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатаа авч чадаагүй Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын нэр дэвших эрхээ авахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа аж. Иймд энэхүү үйл явдалтай давхцаж баялаг бүтээж, олон хүнийг ажлын байраар хангаж, улсдаа их хэмжээний татвар төлдөг Ц.Гарамжавыг мөрдөгчийг саналаар баривчилж байгаагийн цаана улс төрийн ашиг сонирхолтой байхыг ч үгүйсгэхгүй юм.

Эх сурвалж:ISEE.mn

Санал болгох мэдээ

Ц.Элбэгдорж Баялгийн санг эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан …