Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр (2024.06.13) боллоо.

Хуралдаанаар Нямтайширын Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх эсхүл Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах асуудлыг хэлэлцэв.

Улмаар Монгол Улсын Үндсэн хууль Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зургаадугаар сарын 6-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Үндэсний эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд эвслийн жагсаалтын 1 дүгээрт нэр дэвшүүлсэн Нямтайширын Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ.

 

Санал болгох мэдээ

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, нийтийн тээврийн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төвийн ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар …