Казах кураш бөхийн тэмцээнд манай тамирчид II байр эзэллээ

Казахстанд болсон “EURO-ASIA TIGERS” казах кураш бөхийн тэмцээн арванхоёрдугаар сарын 7-нд болж, кураш бөхийн шилдэг найман баг цомын төлөө өрсөлдлөө.

Казахстан, ОХУ, Тажикстан, Хятад, Польш, Турк, Иран, Монгол гэсэн найман орны тамирчид оролцсон уг тэмцээнд өрсөлдсөн Г.Хэрлэн /60 кг/, С.Миярагчаа /70 кг/, Г.Түвшинжаргал /80 кг/, Б.Серик /90 кг/, Б.Сугаржаргал /Үнэмлэхүй жин/ нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг тамирчид мөнгөн медаль хүртжээ. Монголын бөхчүүд Турк, Оросын багийг 5:0 өвдөг шороодуулж, финалд эзэн орон Казахстаны багт ялагдсан байна.

Шагналын сан өндөртэй эл тэмцээний аваргууд 50 мянган ам.долларын эзэн болсон бол манай бөхчүүд 20 мянган ам.доллараар шагнуулжээ. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж бөхчүүдийн хамт Казахстанд зочилж, казах үндэсний бөхийн тэмцээнийг үзэж сонирхон, шагнал гардуулжээ.

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …