Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд оролцоно

Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна.

Манай улсаас өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, байт харваа, таеквондогийн төрлөөр таван тамирчин эрхээ авсан.

Тэгвэл усан сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд Х.Номуун цагаан хуудсаар оролцох нь. Тэрбээр паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болж байна.

Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин юм.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …