Чөлөөт бөх: Т. Дэмчигдорж мөнгөн медаль хүртлээ

Йордан улсын нийслэл Амман хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 86кг-д Алдар спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж мөнгөн медаль хүртлээ.

Энэ жинд 5 тамирчин тойргоор барилдсан. Манай тамирчин 1-р тойрогт Ирак улсын бөх Мустафа Аль Жамиг ялж, 2-р тойрогт хийлж, 3-р тойрогт Кыргизстаны Бекзат Рахимовыг 2-1 , дараа нь Энэтхэгийн Ашиш Ашишийг 18-8 харьцаатай тус тус хожжээ.

Улмаар сүүлчийн барилдаанаа Казахстаны тамирчин Шамсат Тайртай хийж 6-4 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангажээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …