Б.Хонгорзул Парис-2024 олимпын наадамд оролцохоор боллоо

Олон улсын олимпын хорооноос Орос, Беларусын тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийжээ.
Ингэхдээ журмын дагуу жендерийн тэгш байдлыг харгалзан, эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай олимпын хороонд квот өгөх шийдвэрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцохоор боллоо.
Ингэснээр манай эмэгтэйчүүд бүтэн багаараа Парис-2024 олимпын наадамд өрсөлдөхөөр болж байна.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …