“Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

Монгол Улсын шигшээ баг тамирчид “Парис-2024” зуны олимпын наадамд 9 спортын төрөлд 33 тамирчин эрхээ аваад буй.

Шигшээ баг тамирчдад “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхийн мандатыг гардуулж, үдэн гаргах ёслолыг МҮОНРТ-ийн 600-ийн студид зохион байгуулав.

Уг үйл ажиллагаанд  ОНБТСҮХ-ны Б. Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, БТСУХ-ны  Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт болон  олимп, паралимпын  наадамд өрсөлдөх Үндэсний шигшээ багийн тамирчид оролцов.

  “Парис-2024” зуны олимпын наадам энэ сарын 26 ний өдөр “Хөшиг”-өө нээх юм.

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …