Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд Улсын Арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Таванхан дэвжээний бөх Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Аймгийн Арслан Х.Наранбаяр үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын Начин Ч.Баянмөнх,  Дархан Уул аймгийн Дархан сумын харьяат Аймгийн Хурц Арслан М.Төрбат нар шалгарлаа.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …