Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг тамирчид Парис-2024 олимпын наадамд өрсөлдөхөөр Франц улсад хуран цуглаж байна.
Энэ сарын 26-ний өдөр нээлтээ хийх зуны XXXIII олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 32 тамирчин спортын 9 төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн боллоо.
16 өдрийн туршид спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид та бүхнийг уйдах завгүй байлгах шударга өрсөлдөөн, эв нэгдлийн бэлгэдэл олимпын наадамд оролцох баг тамирчид Олимпын хотхондоо хүрэлцэн ирж эхэллээ.