Л.Энх-Амгалан: Халамжийн хөтөлбөрийн үр нөлөөг үнэлж, эзэндээ хүрсэн үү гэдэгт дүгнэлт хийнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа.

Тэрбээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулж мэргэжил олгох, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгож байна.

Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг бодит, хүртээмжтэй болгох, иргэдийг халамжид хамруулахаас илүүтэй ажлын байр, сургалт санал болгож хөдөлмөр эрхлүүлж, чанартай, бүтээмжтэй амьдрахыг дэмжихэд  анхаарал хандуулна.

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бодитой шийдвэрүүд гаргах, халамжийн хөтөлбөрүүдийн үр нөлөөг үнэлж, эзэндээ хүрсэн үү гэдэгт дүгнэлт хийнэ.

Халамж зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, зорилтод бүлэгт халамжийг хүрэлцэхүйц байдлаар олгохыг зорино” гэдгийг мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган …