Парис-2024: Монголын багийн тэмцээн өнөөдөр байт харваагаар эхэлнэ

“Парис-2024” зуны олимпын наадмын байт харвааны төрөлд Ю.Ганзориг дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин, Азийн наадмын аварга, ОУХМ Б.Отгонболд өнөөдөр долоодугаар сарын 25-ны өдөр 20:15 цагт чансаа тогтоох тэмцээндээ оролцоно.

 ОУХМ Б.Отгонболд Азийн наадмын байт харвааны төрөлд Монголын тамирчдаас анхлан алтан медаль хүртсэн. Түүнчлэн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван ч удаа түрүүлж, 2015 оны дэлхийн цэргийн Их наадмаас холимог багийн төрлийн алт, 2018 оны Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртсэн  билээ.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …