Инфляци жилийн өмнөхөөс 12 хувиар өсчээ

imagesҮндэсний статистикийн хорооноос мэдээллэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт болох инфляцийн төвшин 11 сард өмнөх сарынхаас 1,3 хувиар, оны эхнээс 11,1 хувь, жилийн өмнөхөөс 12 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Инфляци өсөх болсон нь хүнсний бараа, цахилгаан, түлш,  ундаа, ус, гутал, орон сууцны үнэ өссөн нь шууд нөлөөлсөн байна. Мөн жил бүрийн өдийд түлш, цахилгаан, дулаан, усны бүлгийн үнэ өсдөг нь өмнөх оныхтой харьцуулахад өндөр гарч байгаа аж.

Сонирхуулахад, инфляцийн төвшинг тогтоохын тулд 320 гаруы бүтээгдэхүүнийг хэрэглээний улсын индексэд тооцож үүнээс хүнсний бараа, гэр ахуйн тавилга,  эм, тариа, эмнэлэг, зочид буудал, боловсрол, шуудангийн үйлчилгээ зэрэг 12 бүлгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, бууралтыг инфляцитай уялдуулан тооцдог байна.

index

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …