Н.Учрал: Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй явуулна

“Эрдэнэс Монгол нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 24-ний өдөр боллоо.
Зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, гүйцэтгэх захирал С.Наранцогт нар болон нэгдлийн бүрэлдэхүүний харьяа компанийн удирдлагууд оролцов.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн уялдуулж хэрэгжүүлэхээ танилцуулав.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:Засгийн газрын ХЭГ-ын даргын хувьд 1. Төрийн өмчийн компаниудын Засаглалыг сайжруулна. Ялгаатай хуулиар зохицуулагдаж байгаа байдлыг арилгана. Чиг үүргийг оновчтой хуваарилна.

2. “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, ард түмэнд хяналтад бүрэн шилжүүлнэ.

  1. Худалдан авах ажиллагааг хүнээр биш технологи, хиймэл оюун ухааны тусламжтайгаар 24 цагаар, ил тод нээлттэй явуулна.
  2. Төрийн өмчийн уул уурхайн компаниудыг үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, нөөцийг тодорхойлох нэгдсэн хяналтын ERP системтэй болгоно.
  3. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг татан буулгах, нэгтгэх хүртэл арга хэмжээ авна.

Төрийн өмчит компаниуд бол улс төр биш ажил хийдэг газар. Төрийн өмчит компаниуд дах улс төрийн оролцоо, эрх ашгийг таслан зогсоох нь миний үндсэн ажил. Технологи, их өгөгдөлд суурилсан зөв засаглал бий болгоно. Ингэснээр Монголын баялгаа Монгол хүндээ хүргэх реформ бүрэн хэрэгжинэ.

 

 

 

Санал болгох мэдээ

О.Цэцэгбал: Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална

Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томиллоо. О.Цэцэгбал нь …