А.Хүслэн Дугуйт цанын Дэлхийн аварга боллоо

Итали улсад дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-15-ний өдрүүдэд зохион байгуулагдав.

Тэмцээний эрэгтэйчүүдийн U19 насны ангилалд Монгол Улсын тамирчин Ариунжаргалын Хүслэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд 17 орны 34 тамирчин уралдсан бөгөөд А.Хүслэн энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов.

А.Хүслэн “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд уралдсан 79 цаначнаас 42 дугаарт байрт хурдалсан бөгөөд өдгөө ээжийнхээ удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.

 

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …