Л.Оюун-Эрдэнэ: Х.Нямбаатар барьж авсан ажлынхаа ард гардаг “шазруун“ зантай учраас би хамтарч ажилладаг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцсан.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатарын талаар “Улаанбаатар хотыг өмнө нь Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Ерөнхий сайд, Хотын дарга хоёр бие биенээ дэмжиж, ойлголцдоггүй байсан. Тийм учраас Засгийн газар нийслэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй, авторлагдсан бусад ажил руу төсвийг илүү зардаг байсан гэсэн үг.

Нийслэл бол өөрөө өөрийнхөө асуудлыг Засгийн газрын дэмжлэггүй шийдэх гэж оролдоод өмнө нь хана мөргөсөн. Үүний үр дагаварт Улаанбаатар хот амьдралын чанарын хувьд таатай биш болсон. Хүнээр бол эрүүл мэндийн хувьд хүнд өвдсөн. Тиймээс үүнийг л өөрчлөх гэж миний хувьд Х.Нямбаатарыг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад нь УИХ-ын гишүүнээс нь татгалзуулж, сайдаас нь хүртэл татгалзуулж, Хотын дарга болгосон.

Яагаад гэвэл би Х.Нямбаатартай хамтарч ажиллахыг хүссэн. Өмнө нь авлига, боомт нээх зэрэг олон ажил дээр хамтарч байсны хувьд түүнийг барьж авсан ажлынхаа ард заавал гардгийг мэдсэн. Алдаатай, оноотой ч түүнд “шазруун” зан байдаг. Төрд түүн шиг албан хаагч олон биш. Ихэнх нь чимээгүй байж байгаад цаг хугацааг өнгөрөөе гэж боддог хандлагатай.

Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хотын маш том реформ хийе гэж шийдсэн учраас нийслэлчүүд маань надтай гар нийлж хамтарч ажиллах Засаг даргыг сонгож өгөх нь туйлын чухал. Энэ Засгийн газарт гэхээс илүүтэй нийслэлийнхэнд л хэрэгтэй” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахална

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан Үндэсний орон сууцжуулалтын хороог …