Б.Мөнхзаяа Хөх хотын марафонд түрүүллээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохиогдсон марафонд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдлөө.

Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ын зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртлээ.

Харин бүтэн марафон буюу 42 км-ын зайд Г.Ганцэцэг 12 дугаар байрт орж Бостон марафонд уралдах эрхээ авлаа.

“Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд оролцсон Монголын шилдэг марафончдын нэг билээ.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …