“Парис-2024” олимп, паралимпын медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагч нарт хүндэтгэл үзүүллээ.
“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт У.Сүрэнжав алт, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, хөнгөн атлетикийн төрөлд гавьяат тамирчин Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн билээ.
БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн Та бүхний бахдам амжилтаар бахархаж байна. Бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, “Лос-Анжелес-2028” олимп, паралимпын наадамд төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе” гэв.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …