Т.Сайфолла пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Бүгд найрамдах Исланд улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж, тэмцээний эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг-ыг өргөж мөнгө, таталтын төрөлд 357.5 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртлээ.

Т.Сайфолла хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий -120 кг-ын жингийн суулт, таталтын төрөлд медаль хүртсэн анхны монгол тамирчин болов.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …