БНАСАУ-д 6 тэрбум тонн нөөцтэй ховор төмөрлөгийн орд газрыг илрүүлжээ

tumurtein-ord-300x218БНАСАУ-д дэлхийд томоохонд тооцогдох ховор төмөрлөгийн орд газрыг нээн илрүүлсэн тухай Умард солонгосын SRE Minerals компани мэдээлэлжээ. Пхеньянаас баруун-хойно 150 км зайд орших «Чонжу» орд газрын нөөцийг хэдэн триллион доллароор үнэлэж байгаа бөгөөд орд газар 6 тэрбум тонн ашигт малтмалын нөөцтэй аж.  Харин нийт нөөцийн 216,2 сая тонн нь ховор төмөрлөгийн нийлэг юм байна.

SRE Minerals Умард Солонгосын байгалийн нөөцийг худалдах корпорацтой хамтын үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд үйлдвэр орд газрыг 25 жил эзэмши, цаашид хугацааг дахин 25 жилээр сунгах боломжтой гэнэ. Мөн SRE Minerals компани ховор төмөрлөгийн нийлгийг боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна.

index

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …