“Оюутолгой”-н ТУЗ-ын хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна

images“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан хоёр дахь өдрөө манай оронд үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн хуралдаанд “Оюутолгой” компанийн Монголын болон гадны талаас томилогдсон ТУЗ-ийн гишүүд оролцож байгаа юм.

Өнгөрсөн есдүгээр сард “Оюутолгой”-д үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Монгол талын  ТУЗ-ийн гурван гишүүн Лондонг зорьж,  15 асуудлын хүрээнд шийдэлд хүрсэн билээ. Тэгвэл энэ удаагийн ээлжит хуралдаанаас ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалт ямар шалтгаанаар 40 орчим хувиар нэмэгдсэнийг тодорхойлохоос гадна Монголын тал үр ашгаа хэрхэн, хэзээ хүртэх, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг хэрхэн шийдэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх магадлалтай юм.
index

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …